FREE HAND

Дурсамжаа хайх уу

Бичсэн: Цагаан хараацай
17:00, 2011-06-11 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Хуучин байшингийн хажуугаар
Хуучин гудамжаар алхахуй
Хуучин бүхэн үзмэр төдий харагдах ч
Хуучин мэдрэмж хамар цоргих гайхалтай
Танил мөртлөө танихгүй болсон хүмүүс
Танихгүй атлаа танимхайрах нэгнээс илүү
Тааламжтай таагүй алин хамаагүй сэтгэлд ойртож
Тарж бутарсан дурсамжыг эвлүүлж надад тусална
Хуучин дэвтрийн завсраас бага насаа эрэхэд
Хатсан эрвээхэй өндийн нисэж одохуй
Хаанаас ирсэн зүгийг нь зааж уучлал хүсэхэд
Хуучирсан он жилүүд минь гэрэлтдэг
Миний тоглодог гялгар цагаан чулууд одоо
Миний үл таних жаал охиныг зугаацуулж баясгана
Миний өмнө он цаг хүүхдээрээ хэнэггүй зогсоод
Миний хуучин дурсамжыг ха...


40 мянгатын өвөө

Бичсэн: Цагаан хараацай
19:27, 2011-06-10 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Хуучин пянзны эгшиг өрөөгөөр дүүрэхүй
Хөлөө товших цагаан толгойтын хөшингө харцанд
Өөдөөс нь дуугүй ширтэх бүсгүйн хөрөг
Өөриймсөж хань болж инээвхийлнэ
Ооч сахлаа имрэн өвөө дурсамж нэхэж
Он ухрааж шаавай насаа эргэхдээ
Эрхи эргүүлээгүй гартаа нотны цаас эвхэж
Элээж үлдээсэн өдрүүдийнхээ 
Нэгээхэн зайг санагалзана

2011-06




Намрын үдэш

Бичсэн: Цагаан хараацай
15:42, 2011-06-08 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Хангайн уулсын цаагуур наран гудайж
Халсан газар жиндүү салхинд бээрэхэд
Түүдэг галыг тойрон дуулалдах
Түрүүхэн танилцсан залуусын халуун инээд
Урдаас төөнөх галын илчийг давж
Урд уулсын шувуудын нойрыг хулжаана
Хацар бүлээцүүлэх түүдэг галнаас илүүтэй
Хажууд суух залуугаас халуу дүүгэх нь хачин

                       2010



Хятадуудын шоунд эгдүүцэв

Бичсэн: DESI
21:55, 2011-06-07 .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос
Миний нэг найз гэрт нь сууж байтал надаа нэг сонин болгож хятадын нэгэн шоунд монгол хүүхэд дуулсаныг үз дээ гэлээ тэг нь  тэр мэдээлэл нь Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн Удмаа гэдэг 12 настай хүү бүх Хятадыг байлдан дагуулж байна гэсэн мэдээлэл байлаа . Тэрхүү мэдээлэлд хамгийн их автаж, уярч, уйлж, дэмжиж байгаа нь Монголчууд тэр дундаа бүсгүйчүүд Харин миний хувд анх үүнийг үзээд  сэтгэл хөдөлсөнгүй харин ч бүүр эгдүүцэл зэвүү зэрэг хүрчихлээ.



Анхнаасаа бидний сэтгэл зүйгээр тоголсон жүжиг байлаа. Тэр хэлж байгаа үг гаргаж байгаа утга санаа нь орчуулгаас нь хархад л цаанаасаа бэлтгэж хэлүүлс...


Уучлаарай

Бичсэн: Цагаан хараацай
18:02, 2011-06-07 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Салаа гэзэгтэй насны минь замд
Саатаж надад дурлачхаад улайсан
Нямбайлж бичсэн захидлынхаа хариуд
Намайг хайрлах эрх авалгүй буцсан
Нутаг нутгийн хонгорхон хөвгүүдийн
Нууцхан гомдол тайлагдсан байгаасай
Надаас илүү хайрлах ханиа олохдоо
Надад бас баярлах болоосой

/Тэмдэглэлийн дэвтрээсээ 1998 /





Хуучин хороолол шинэчлэвэл

Бичсэн: DESI
14:14, 2011-06-07 .. Бичигдсэн: Миний бүтээл .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос











Зө нэг иймэрхүү юм хийгээд сууж байна хуучиний хэдэн барилгыг иймэрхүү болгох санаатай байгаан сансар, 16-гээд энд тэнд нэг байдаг даа 
 


Үзмэр -2112

Бичсэн: Цагаан хараацай
14:38, 2011-06-06 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 21 сэтгэгдлүүд .. Холбоос

Энд амьд байгалийн үзмэр" гэсэн
Эрээн бичиг гэрлийн чимэглэлээр солигдож
Эргэн тойрон харуул хамгаалалт өндөр
Элдэв хяналтын төхөөрөмж хаа сайгүй
Эгц дээш асар зайд шилэн бүрхэвчтэй
Ээрүүл шиг хэлбэртэй ордоны өмнө
Эгнэж зогсож дугаарлагсдын урт цувааны
Эхлэл төгсгөлийн дунд хавьд би
Элэг хавьцаа хүнд зовиурлахыг тэвчин
Энгэртээ урилгаа тас тэврэн алхаж явна
Эхний хаалгаар оронгуут л
Цээж саруулсах нь илт
Эрчээрээ ухасхийтэл хянагч авхай
Энгийн үү? зэрэглэлийнх үү? гэж
Эрдүү хоолойгоор шүүгч шиг тасхийлээ
Энэ байна гээд урилгаа харуулбал
Ийшээ морилно уу гээд инээмсэглэлээ
Урдаас тоссон ялдам бүсгүй
Урьд нь кин...


Зав гаргаад....

Бичсэн: Цагаан хараацай
13:30, 2011-06-04 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр миний хувьд маш их зав өөртөө гаргаад блогийн хэдэн найзынхаа сонин хачиныг мэнд усыг асууж сурах гэж тухлан сууж байна.
Ингээд нөхдүүдийн блогоор зочлон хаалга үүдээр нь шагайж шинэ юу байна, хэн юу гэсэн байна, уйлсан, дуулсан, уйтгарласан, дурссан, баярласан, шинэ мэдээлэл болгоныг шүүн үзэхээр хажуудаа хүйтэн жүүс тавин хэн бугайн өргөө цагаан блог руу эхэлж ороё доо.
эхлээд найзуудын дарааллаар Анахайн гэрт орох гэтэл энэ хүн блогоо нээгээгүй хэвээрээ байх юм. За юутай ч анахайд мэнд хүргэе. Дараа нь Төрболдын гэрээр шагайтал аль 4 сарын 18 нд шалгалт юу юм бэ гэсэн бичлэгээ бухим...


6-р сарын Би

Бичсэн: Цагаан хараацай
19:37, 2011-06-03 .. Бичигдсэн: Миний хайку .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Би цэцэг шиг дэлгэрэхсэн
Би бороо шиг асгарахсан
Би тэнгэр шиг цэлмэхсэн
Би салхи шиг чөлөөлөгдөхсөн

Би цэцэг шиг дэлгэрсэн
Би бороо шиг асгарсан 
Би тэнгэр шиг цэлмэсэн
Би салхи шиг чөлөөлөгдсөн 

Би цэцэг шиг хагдрана
Би бороо шиг амсхийнэ
Би тэнгэр шиг хувисна 
Би салхи шиг гэгэлзэнэ 

Би дэлхий шиг 
Дэлхий над шиг 
Бие биенээ тээсээр 


* * * * * * *
2011-06
...


Хүслээ номхотгох аргагүй ээ /сенрю/

Бичсэн: Цагаан хараацай
17:14, 2011-05-30 .. Бичигдсэн: Миний хайку .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Ширхэг элс зуусан
Шоргоолжтой уралдмаар
Шуналтай хүсэл байхдаа

* * * * * * * *
Өлсгөлөн оюун ухаан
Юу эрнэ
Түүнийгээ олно

* * * * * * *

Асар харанхуйд лааны гэрэл
Алсад гэрэлтэх цамхаг лугаа
Ай лаа шиг амьдрахсан


 2011- 05

Жич: Ном унших бүр юу мэдэхгүй байснаа нээх нэг бодлын сайхан, нэг бодлын уур хүрмээр юм даа.



{ Сүүлийн хуудас } { 8-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Лого тэмдэгтийн тухай
moon
Брэнд ба Брэндингийн тухай
DESIGN new new new new new
setgegdel
setgegdel
singleness
mother fixation
horse.04
horse.03
horse.02
horse.01
composition
two horse
wind

Найзууд

DESI
Цагаан хараацай