FREE HAND

Том, жижиг

Бичсэн: Цагаан хараацай
21:23, 2011-07-19 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Том жижиг зорилтууд туг шиг дэрвэнэ
Тархи амрах чөлөөгүй ээ
Том жижиг цаг руу хяламхийж
Төлөвлөөд, яараад би чи хаашаа зүтгэнэ вэ
Эрх чөлөө рүү шунан тэмүүлэх
Эрх чөлөөгүй энэ амьдралдаа
Эрхэм ганц хүслээ мартжээ
Эрэг шураг болжээ хүмүүс

Том жижиг хүслүүд цаас шиг хийснээ
Тархи амсхийх эрхгүй ээ
Том жижиг цагтай уралдаж
Түрүүлээд, хожимдоод би чи хаашаа зүтгэнэ вэ
Амар сайхан руу шунан тэмүүлэх
Амар тайвангүй энэ амьдралд
Ариун ганц хүслээ мартжээ
Амь зогоох нэгэн болжээ

Том жижиг хүмүүс цас шиг амьдарнаа
Тархи чи зүрхээ сонсоосой
Том жижиг цагнууд ажиллана
Тэмүүлээд шунаад хүн бид хаашаа одно вэ

 2011




...


ГАЗ 2410

Бичсэн: DESI
18:44, 2011-07-17 .. Бичигдсэн: Миний бүтээл .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос


 

Зиак нэг найз маань хуучин машинаа гоё болгож унамаар байна загвар гаргаад өгөөч гэхээр нь машинийг нь ийм болгох гээд зураг гаргасан чинь сегмент нь эвдрээд ердөө рэндэрлэж болдоггүй ямар тахил нь буруу өрөгчихсөн юм бүү мэд дээ чоорт гэж хэ хэ хэ 


Намайг тоогоогүй тэр бүсгүйд

Бичсэн: DESI
16:46, 2011-07-12 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Намайг тоогоогүй тэр бүсгүйд: Сэтгэлийн мунхаг Сэржимний халуунаар Ширээ шааж агсармаар Сэтгэл дотор минь байгаа сэдэрсэн шархыг нөжтэй нь базалж цустай нь хутгахсан Балбаж дэвсэлсэн зүрхнээсээ базалж бачуурсан сэтгэлээсээ Гуутай зураг шиг хадагдсан чиний дүрийг хусахсан 


Хүүхдэд хориглоно

Бичсэн: Цагаан хараацай
11:54, 2011-07-01 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос


Би цэцэрлэгийн эмчээр 4дэх жилээ ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдэд намар 9-10 сард эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхэд нийт хүүхдийн  65-70% хүртэл шүдний цоорол өвчлөлтэй байдаг нь үнэхээр сэтгэл эмзэглүүлдэг. Ингээд үзлэг  оношлогоо, судалгааны дараагийн арга хэмжээ  бол эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөмж өгч хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион явуулах нь эмч бидний үүрэг билээ.  Үнэндээ эмч хэчнээн зөвлөөд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ хайхрахгүй байснаас хүүхдийнхээ эрүүл мэнд, цаашлаад гоо сайханд маш их хохирол учруулж байгааг эцэг эхчүүд анзаардаггүй.. Яагаад орчин үе...


МОНГОЛ

Бичсэн: DESI
22:57, 2011-06-30 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
 Аравнайлж амьлуулсан  бурхад минь Монгол
Тээлгэж зүдэрээсэн хэвлий минь Монгол
Амлуулж цатгасан ангир минь Монгол

Биеэр урсах цус минь Монгол 
Хүй тасарсан нутаг минь Монгол
Тэнцэж боссон чулуу минь Монгол 
   
Бодолд шигдсэн сургаал минь Монгол
Сэрж ухаарсан ухаан минь Монгол
Сэдэрч бадарсан омог минь Монгол

Түшиж босгосон түмэн минь ч Монгол 
Биелээд бүтэх мөрөөдөл минь ч Монгол
Элээгээд өнгөрөөх амьдрал минь ч Монгол

Хатавчинд боол хэвтсэн ч би Монгол
Хаан сууж сэнтийд заларсан ч би Монгол
Энгэр бэлд булаатай хэвтсэн ч би Монгол

Эрлэгээс мултарсан сүнс минь ч Монгол
Эргэж хайх төрөл минь ч Монгол
Ахин тө...


Шинэ сонголт хүснэ би шүлэг биш уриа

Бичсэн: Цагаан хараацай
15:21, 2011-06-28 .. Бичигдсэн: эх орон .. Холбоос

 

Наргиж ханалаа нөхдөө
Залуу нас үрэгдлээ
Нам засаг гээд яах вэ
Занга, арга нарийсчээ
Өнчин ганц хүү
Өрсөлдөх эрхгүй тоглоомд
Өргөн олноо өмөөрч
Өндийж дайтмаар санагдана
Сэтгэл байвч
Зориг байвч
Амаа хамхиад
Тэвчээд суугаа
Арчаагүйдээ харамсана би
Ард олноо өрөвдөнө би 

Төрийн төлөө боогдож байна
Төлөвхөн амьдармаар ч
Төр биднээр тоглож байна
Хөзөр хольсон эрхмүүдийн
Хөгийн санааг гадарлахтай
Авилгын үндэс бүдүүрснийг
Ардчилал, анархизмыг ялгахтай
Залуус бүхэн нэгдэж
Заяагаа засая
Заль хуурмагыг ялгаж
Залруулая бурууг нь
76 алдаагаа
Дахиж бүү давтая
Баг зүүсэн ноёдыг
Балиашиглахаа больё

 

2011-06

 



...


Муухай хот минь

Бичсэн: Цагаан хараацай
18:27, 2011-06-27 .. Бичигдсэн: эх орон .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Шинэ баячууд өнгөөрөө хэлбэрдэнэ
Шивнээ яриа өглөөгүүр хэвлэгдэнэ
Шилтэй архи дэлгүүрээр хэлхэлдэнэ
Шийдвэр тушаал дээгүүрээ хэмхэлдэнэ
Үзэл бодол “нам”аар арцалдана
Үдэш орой “жалгаар садарлана”
Үнэн худал цаасаар таслагдана
Үхэл сэхэл танилаараа найралдана
Хог хаягдалдаа бүгд дасчихсан
Хов залгадагтаа зарим нь эрдчихсэн
Хормой хаяа нь ядуусаар ханачихсан
Холын цагаач ноёдын энтэй томорчихсон
Тамга барьсан нь таргалчихсан
Танхил ихэдсэн нь ярвайчихсан
Тамтаггүй арчаагүй нь гансарчихсан
Танилаар дүүрэн хот минь
Саарал ордон нь дандаа сааралтчихсан
Санал шүүмжлэлд дарга нар дөжирчихсөн
Сайн муу...


Бидний итгэл

Бичсэн: Цагаан хараацай
18:25, 2011-06-26 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос

Ээжүүд гандан гороолж хийморийн сан уншуулаад

Эрхи тоолон үрсийнхээ заяаг нь даатгана

Эхнэрүүд саяхан тодорсон гэх бөөгийн чадлыг   шагширч

Эр нөхрийнхөө толгойг эргүүлсэн шулмыг хөөлгөхөөр гүйлдэнэ

Оюутнууд шалгалтын дүндээ санаа зовохдоо зоос  татуулж

Огт танихгүй гудамны мэргэнд бутархай мөнгөө барна

Олон сургууль дүүргэсэн сайн найз минь

Олон шашныг судалсных бясалгалын зиндаагаа ахиулжээ

Хөөрхөн дүү минь Христийн эцгийг миний эцэг гээд

Хорвоод тэр л цорын ганц бурхан гэж надад номлоно

Хорь хүрээгүй охин удган дүрдээ хувирахдаа

Хол наятай эмгэний хэлээр өнгөрсөн ирээдүйг шинжинэ

Үзтэл зарим нь...



Бас бус бодвор

Бичсэн: Цагаан хараацай
15:45, 2011-06-25 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хиймэл цэцгийг тансагт тооцож
Хэвлэмэл гоёл үнэд орж
Хэлбэрдэлт газар авахад
Хий дуурайхдаа "би" улам "хүн" болох...
Хүний бүтээсэн сайхан бүхэнд дурлаж
Хуульт нийгэмд автсаар байхдаа
Өчүүхэн аалзнаас жийрхэн эмээж
Өнчрөх тавиланг буруушаан өрөвдөхдөө
Өнөд тэмцэл байсан амьдралын
Өнгө, жамыг өөрчилмөөр санагдах...
Наргүй бүрхэг өдөр нэг л тавгүй 
Саргүй шөнөөр сэтгэл бас гуниглана
Намайг ганцаардаг гэж тэд
Санаатай түр орхидог байх 
Хүний орчлонгоос буцахдаа
Хоргодох хэрэггүйг сануулдаг байх...
Нар, сар миний төлөө мандаж
Надаар үлгэр зохиолгов гэж итгэх...
Нахиа хуруунаас үнэртэхэд баясах
Навч алганд бутрахад ...


"Төгс" хаана байгаа бол?

Бичсэн: Цагаан хараацай
11:02, 2011-06-14 .. Бичигдсэн: Миний хайку .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Цөөрөм хараагүй охинд
Тэндхийн мэлхий вааглах нь
 Найрал дуу шиг ээ

* * * * * * * *

Жаргах нарны зүг
Нисмээр гэх
Жаал хүүгийн бодол сайхан

* * * * * * * *

Судрын шар хуудаснаа
Цэг болж үлдэх
Ямархан бол

* * * * * * * *

Өнчин ганц цахлай
Өдөржин загас шүүрдэнэ
Надад мөн  ч ханьтай

* * * * * * *

Хүний гуниг

Цэцэрхэгчид ихсэхийн цагт
"Би" үржиж
"Та" цөөрөх

2011-06  /элдэв бодлуудын цуглуулгаа эмхэтгэвээ/




...


{ Сүүлийн хуудас } { 7-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Лого тэмдэгтийн тухай
moon
Брэнд ба Брэндингийн тухай
DESIGN new new new new new
setgegdel
setgegdel
singleness
mother fixation
horse.04
horse.03
horse.02
horse.01
composition
two horse
wind

Найзууд

DESI
Цагаан хараацай