FREE HAND | |
Монголын өнөөдрийн гашуун /сенрю/Үнхэлцэгэндээ багтаагүй Айдсаар хучиж Архичны үр бөмбөрнө - - - - - - - Их хувьтаны Их бардамналаас Их хоосрол - - - - - - - Эр тэнгэрийн эзгүйд нь Эм энгэр задгайрсан Эрээгүй он жилүүдийг шүүхсэн - - - - - - Өөнтөгч өвгөн үзэл Өнгөрсөнөөс зуурч Өдгөөг самардана - - - - - - - Харийг шүтэн Ханхалзах залуугийн уланд Хаан түүх хиртэнэ - - - - - - Дарсны ширээнээ Эх орончын нулимс агсрахад Эх нутаг шимширнэм - - - - - -- - Гуйлгачин төр хоёрын ялгаа Гэрээс гараад арилах Гашуун үнэн энэ цаг 2011-08 ... Эгэл цэцэг -Миний таньдаг цэцэгс цуврал өгүүллэгээсЭгэл цэцэг Норов нөгөө л амгалан төрхөөрөө инээмсэглэн орцныхоо эмээтэй мэндлээд шатаар өгсөв. Гэртээ ирэх гэж тэр урьдынх шигээ яарсангүй, бодолд автсаар алхана. Ажлаасаа тараад цаг харан харан яаравчилж ойрын дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулаад нөхрөө ирэхээс өмнө гарынхаа хоолыг хийхээр шамдахдаа дуу аялах дуртайсан. Ажил гэр нь ойрхон болохоор бүсгүй явган алхдаг. Өдөр бүр өөр ч өдөр бүр нэг хэмнэлээр өнгөрч байгааг тэр анзаарах ч сөгөөгүй жаргалтай байдаг. Аавыгаа дууриасан тэрсхэн 4 хүүхэд нь өсөх тусам түүний нас ахиж байгааг сануулах мэт санагдана. Амьдралын утга учир нь түүний гэр бү... Гунигтай 8Хуурмаг гэж дуу алдаад Үгээ залгилгүй адраад... Үнэнийг ч хянах тэнхэлгүй Сэтгэл новшоор дүүрчих гэж. Шарилжны цэцгийг Цагаан уултай зүйрлэвэл Ядруухан ч бодол бол доо Ямар гэгч хүсэл юм бэ? Зүгийг минь хэлээч Зүүд байгаач Харц чинь хиртээд Хайр худлаа юм уу? Хар ямар муухай юм бэ? Зүрх чичрэм Уйтгартай байна Зүрх минь Эзэнгүй байна Хувилбаргүй ганц Хугацаагүй хайр минь Хэзээ гологдоод Хаана би өөрчлөгдөө вэ?
2011 08 ... Бас туниад л...
2011.06 ... БИ МУУ ХҮН БОЛХООР НАМАЙГ БИТГИЙ УУЧИЛ
Хэрэв Би бурууг хийсэн бол өмгөөлж намайг бүү халагла миний буруу. Уучилаарай гэдэг увайгүй үгээр өөрийгөө би өмгөөлөхгүй. Ухаангүй мунхаг байснаа цагаатгах гэж би өрөвдүүлэхгүй. Шийтгэлээс би айхгүй ээ ширүүн үгэнд чинь гомдохгүй ээ, хараануу хяснуу хамаагүй ээ. Намайг уучилах гэж бүү яар анд минь ядруухан бодолд минь ухаан нэмэх гэмшил болог тэр чинь. Ахархан бодолдоо алгуурлаж би гэнджээ гэмшил минь сэдэрэг намайг битгий уучил. Харин нар үүлний цаана цацаргаа нуувч хорвоо гэгээтэй байдагыг санаарай анд минь. Бороо гунигтай байдаг ч ороод арилахдаа орчилонг сэргээдэгийг санаарай анд минь....
ОроонгоЗалуухан гоолиг ишин дээрээ дохилзон мишээх гал цэцэг мандлын цэцэрлэгийг чимэх нь содон . Салхины чигээр нэгэн шар үр хажууханд нь нисэж ирээд буухад тэр их сонирхож билээ. Ойр хавьд, ойрын хугацаанд харагдаагүй онцгой содон шар үр. Гал цэцэг түүнийг зөөлөн судалтай навчаараа илээд авав. Шар үр түүнийг бараадан ургахаар шийдсэн бололтой дахин салхи дагаж ниссэнгүй. Гал цэцэг түүнд онцгой анхаарал тавьж эхлэв. Хурц нар, хуй салхи, хүчтэй бороо зэргээс хамгаалж өөрийнхөө үндсээр эвтэйхэн гэгч нь татаад газартай бэхэлж туслав. Удалгүй шар үр соёолж эхэллээ. Гал цэцэг түүнд анхаарал тавихын хэр... Даанч дээ / сенрю/
Тэнд гол байсан юм
Тэвдтэл үерлэдэг байсан Тэвчимгүй... олсонгүй - - - - -- - - Халаасгүй төрийн минь Хавчаар болох гэж Харийнхан цувраад... - - - - - -- - - - Хэлтэй хашхирч Хэнгэрэг цантай нь хараамаар Худал бүхнийг... 2011 Хүүдээ захиас: хүүгийнхээ төрсөн өдрөөрАав ээжийн үйл мөрөөс холдож Эх орон миньЭх орон минь Эх дэлхий минь Түнэр дунд эрчлэн хуйсч өрсөлдөх Түм буман эрхсээс чамайг л таалсан Хорол чагт тайлж үүдээр чинь орохдоо Хойморьт нь хайр хайж ирсэн юм. Би алдаагүй Сүүтэй бүүвэй амлуулж ижий минь тэвэрч Сүжиг тэнгэртэй аав үнэг хайчилж угтсан Амтлах ус, алхах шороо минь өлгийдөж Аль амтлаг тансагаараа дайлж хайрласан Мандах жаргах нарны хооронд өсөж Манцуйтай, таягтай насны дунд ухаажиж Эрлийн үзүүрт буцахын цагт хорогдох Эх орон минь ээ Алсын холыг харахдаа аавуудын харц сүрлэг Ашид нутаг минь амгалан оршиг гэж манадаг Үндэс үндэсээ тэтгэх зөөлөн ээжийн сэтгэлээр Үр жимс үржиж дуусахгүй нута... Монголын билиг Морьтон, хүчтэн, харваатнаа хурайлж Монгол наадам эхлэхэд тэнгэр баярладаг Битүү морьд эвшээхэд үүл анирддаг Билиг задалж өнгөө сольдог
2011 "Жич: баяр наадам өнгөрсөн ч мэнд хүргээд оруулчихлаа"
|
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдЛого тэмдэгтийн тухайmoon Брэнд ба Брэндингийн тухай DESIGN new new new new new setgegdel setgegdel singleness mother fixation horse.04 horse.03 horse.02 horse.01 composition two horse wind НайзуудDESIЦагаан хараацай |