FREE HAND

Уд модны дор

Бичсэн: Цагаан хараацай
21:09, 2011-11-06 .. Бичигдсэн: Миний хайку .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
 Хайр
Улирал мэт өнгөтэй
Харин би мод

- - - - - -

Гашуун шар навчис
Гунигтайгаар амь үйхэд
Нүцгэрсэн мод ажиггүй

- - - - - - -

Урт замын ханьтай
Уулын энгэрт ирэхэд
Мөс хайлсан байдаг
 2011


Шүлгүүд минь

Бичсэн: Цагаан хараацай
23:55, 2011-10-29 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Хээтэй торго эвлүүлэх шиг

Үг мэтгэж тонгойхдоо

Хэний хүний нуурнаас

Ус хутгаж зээлсэнгүй

Хэдий сайхан тойромноос

Өвс тасалж өнгөлсөнгүй

Зүрхний цагаан цацалтай шүлгүүд минь

Зүсний цагаан гэгээтэй урсгал минь

Үгийн цагаан даллагаар

Үйлийн цагаан хаялгаар

Чимгийн ихгүй боссон ордонд минь

Чилэхийн зуургүй зочилвоос

Үзэг цаас сүйтгэсний хэрэг бүтнэ

Үгсийн чуулган хуруулсны учир зөвдөнө

 

 

2011 он

...


Хүсэл

Бичсэн: Цагаан хараацай
10:36, 2011-10-27 .. Бичигдсэн: Миний хайку .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос



Басёгийн хэрээтэй
Хэлмэрчгүй хүүрнэхсэн
Хайрын тухай... 

2011-10


ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС

Бичсэн: DESI
02:05, 2011-10-26 .. Бичигдсэн: Урлаг .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
”ДОЗ” энтертайнмент студиин “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” бүрэн хэмжээний уран сайхны киноны 20%-н зураг авалтыг Монголд авсан бол 80%-ыг Герман улсын нийслэл Берлин хот, Бүгд Найрамдах Франц улсын нийслэл Парис хотноо амжилттай аваад иржээ. Ерөнхий найруулагч Ш.Доржсүрэн, зураглаачаар Б. Отгонзориг, хөгжмийн зохиолчоор Алтанураг хамтлагийн Б.Эрдэнэбат, зөвлөхөөр Герман улсын найруулагч Veith гээд нийт 7 орны хүмүүс тус уран бүтээлд хамтран ажилласан байна. Киноны гол дүрд Т. Эрдэнэбаяр буй /Тусгай салаа киноны Дэндэв/ Н.Дагийранз, Ц.Төмөрбаатар, С.Уудам, А.Мөнгөнзул, П.Баттөр, Klaffke гэх мэт ний...


10-р сарын хайку

Бичсэн: Цагаан хараацай
19:49, 2011-10-25 .. Бичигдсэн: Миний хайку .. 27 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Таанын үнэрт агаар
Тансаг бараа болж
Та бид дугаарлавал яанаа

- - - - - - - 

Өрөөлтэй өрсөлдөж
Өнөөдрөөр амьдрагсад аа
Өө хөөрхий

- - - - - - -

Халуун, хүйтэн уулын 
Халуун, хүйтэн эзэд
Хайр нэхнэ

2011-10-25


Аниргүйд

Бичсэн: Цагаан хараацай
19:49, 2011-10-11 .. Бичигдсэн: Миний хайку .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
 Намрын модод шиг 

Сэтгэлээ гүвэхсэн.

Нам гүмд уусаж..

- - - -  - - - 

Намайг дагах

Навчисын бүжиг

Газарт нойрсжээ

- - - - - -

Хос болор шувуу

Бэлгийн цаастайгаа ширээн дээр.

Чамайг орлох болов уу?

----- - - - - - 

2011 .10 



Өөр ертөнцийн цэцэг -Миний таньдаг цэцэгс цувралаас

Бичсэн: Цагаан хараацай
15:07, 2011-10-10 .. Бичигдсэн: өгүүллэг .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Хачин амьдрал. 
 Түүний амьдралыг хөндлөнгөөс хараад ээж ингэж дуу алддаг юм. Харин надад бол тэр бусдаас содон гайхалтай эмэгтэй. Тэр нууцлаг бүсгүй манай хөрш болсон нь миний амьдралыг ч бас өөрчилж орхисон билээ.  
Хэзээ тэр эгч нүүж ирсэнийг би анзаараагүй, нэг мэдэхэд түүнтэй гэрийн үүдэн дээр юм уу, шатан дээр зөрж таардаг байлаа. Түүнтэй зөрж өнгөрөхөд нэг  гайхалтай үнэртэн хамраар дамжин шууд л тархинд хүрч өөрийн эрхгүй эргэн хармаар болно. Сайхан үнэртэй эгч дуу цөөтэй ч надтай тааралдах бүр инээвхийлэн толгой дохьдог байв.
Нэг удаа би орцны үүдэн дээр өнөөх танихгүй хөрштэйгээ халз т...


Ханиадны эсрэг хамтдаа

Бичсэн: Цагаан хараацай
10:51, 2011-09-21 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
 Байгаль эх маань улирлаа сольж сэрүүн хүйтэн, халуун ээлжлэн болох энэ саруудад ханиад хэмээх дайсан бидний үр хүүхдэд байтугай  аав ээж гэр бүлийг дарлан давардаг билээ. Блогын зарим чийрэг мундаг эрээс авхуулаад, гоо бүсгүйчүүд хүртэл нусгай болчихсон томуу томуу төст ханиаданд бууж өгөөд цагаан туг өргөчихсөн эмийн санруу гүйлдээстэй байх шиг.  Ажил дээр ч адил яахав ийхэв яанаа ийнээ гээд нулимсаа дуслуулан царай алдсан хүмүүс... Ер нь бол томуугийн вирус нь жилээс жилд супер хэлбэрт шилжин аль болох эм танд дийлдэхгүйг хичээн хүний дархлааны тогтолцооны сул байдлыг ашиглаж хүн рүү довтол...


Хаалга

Бичсэн: Цагаан хараацай
15:56, 2011-09-15 .. Бичигдсэн: өгүүллэг .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос

 10 давхар байрны энгийн нэгэн хаалга. Хүмүүс орж гарч тэр бүрий хаалга савалзан нээгдэж хаагдана. Нэгэн настай өвгөн байрны гадна орох уу яах уу гэж тээнэглэзэн нэлээн зогслоо. Өвгөний хажуугаар архи үнэртүүлсэн 30 гаруй насны эр гуйвасхийн хаалгаар орж явчихав. Өвгөн хэсэг зогсож байснаа шийдсэн бололтой хаалгыг хүчлэн нээсээр орц руу оров. Ханан дээр "Лифт засвартай" байгаа гэсэн бичгийг нүднийхээ шилийг арчин уншаад шатруу өгсөв. Араас нь хаалга нээгдэж орцны шатаар арай ядан өгсөх таягтай өвөөгийн хажуугаар дайрах шахам гүйсэн сөөвгөр үстэй залуу хүү өвөөг дуу алдахын зуургүй тохойноос нь...



Ийм л, Тийм л


 

Буцаж одогсдын цуваанд
Гунигийн алчуур норж
Буурай бодлын чинадад
Гашуудал тээгдээд ирэхүй
Ирэгсдийн нялх харцны
Сиймхий завсар гялтайх
Сониуч гэгээн хүсэлд
Өнөөх алчуур дэрвэнэм. 
Амьдрал тийм л... 
Сэтгэл ийм л ...


2010


{ Сүүлийн хуудас } { 5-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Лого тэмдэгтийн тухай
moon
Брэнд ба Брэндингийн тухай
DESIGN new new new new new
setgegdel
setgegdel
singleness
mother fixation
horse.04
horse.03
horse.02
horse.01
composition
two horse
wind

Найзууд

DESI
Цагаан хараацай