FREE HAND | |
Энэ л амьдралын өнгөн дунд юуг эрнэм...
Энэ л амьдралын өнгөн дунд юуг эрнэм...2012-04-24 10:11:47
Хоёр нүд минь багадана Ерийн энгийн биендээ Хоригдол мэт захирагдана Мянган мэлмий тойроход Санаа зориг ахардана Махан хэврэг биеэсээ Салж төвдөхгүй зүрхшээхдээ Үдэлж амрах аянчин Үүргэвчээ дэрлээд тухлах шиг Үлгэр нэгийг зохиож Үйлийн үртэйгээ зууралдана. Ахуй богино амьдрал Автуулж дурлуулах идтэй Ашиг сонирхлын зөрчил Ар урдаас нэхээстэй Хэв загварт амьдралын Хуулийг сөрөх хүсэлгүй ч Хэлбэр төдий үзэгдлүүд Худал үнэнгүй мэдрэгдэх нь Саяхан л баясах сэтгэлийг Салан тусгаарлуулж дөнгөнө Сайхан муухай бүхэн Саван дотор нь буцална ... С......... А.....
Хумсын чинээ үүл хараад Хөөрхий аянчин уруулаа шилэмдэв. ------ ----- -----
2012-04-16 Ичингүйрэл
Ичингүйрэл...2012-04-04 13:38:00
Өрөөлийг чагнасаар уу? гэж Өлмийд үйх өвс шиг Өнгөрч одохдоо надаас асуулуу? Хоногууд:- Хором зуурдын тачаалаар Ховч зүүдэн зөнгөө Хог шиг гүвсээр үү? гэж Холдон одохдоо надаас асуулуу? Өөдөөс минь айсуй тэд Өчиг нэхнэ үү? Өнгөрч алсрахдаа Өрөвдөн шоолно уу? 2012-04-04 Халтархануудыг дурсаад...
Халтархануудыг дурсаад...2012-04-09 20:02:36
Хог дээр шидсэн Хуванцар сав минь Халтарханд зүсэм талх болж харагдана. 2012-04-09 өөрсдийгөө ялласан он жилүүдийн сүүдэрт өөлөгдөж шоодогдсон халтарханууд өл хоолны төлөө үхэлдсэн ноёдын өндгөн толгойг ухаарахыг үзэж амжилгүй өнчинг энхрийлж угтах эрлэгийн дэргэд өчиглөж тосохоор урьдаж одоцгоосон байнам. ...Цангаагаа тайлан...
Цангаагаа тайлан2012-03-30 11:33:57
Сав дүүргэж тосно Сэтгэл улам цангах... 2012-03-29
Бүсгүйн жамХацар сэвхтэй бүсгүй Хэвлийгээ илбэхүй Хаврын салхи зогтусав аа Бодролоос: Ертөнцийн өнгө солигдох нь жам аа. Амьдралын өнгөнд хамгийн гэгээн тод өнгийг нэмэх олон жаргалуудын нэг нь... Бүсгүйн элгэнд өөрчилж хувирашгүй нэгэн хайр бас нэгэн зүрхний цохилтыг өөр дээрээ мэдрэхэд ивэлдэг нь ямар гайхалтай жам гээч... Хамгийн сайн найзБүсгүй оройн хоолоо хийх цагаа алдан гал тогооны өрөөнд хэсэг эрэлд гарав. Түүний хайж байгаа зүйл хоёр хоногийн өмнө авсан хоёр кг будаа байлаа. Будааны гялгар тор нь хогийн саванд байх ба цөөвтөр будаа энд тэнд асгарсан байгааг бүсгүй анзаараад том өрөөнд хүүхэлдэй үзэн инээж суух охиноо дуудав. - Мишээл ээ? Миний охин будаа хаачсан юм бэ? - Охин хариу хэлсэнгүй. Тэрээр уруулаа химлэнгээ хоосон гялгар уутыг барин хажууд нь ирсэн ээж рүүгээ хальт харсанаа хүүхэлдэйгээ үргэлжлүүлэн үзсээр... Бүсгүй утсаа шүүрэн авч залгав: - Байна уу? Жаргал эгч ээ? Та сайхан амарч байна уу? Нэг юм асуух... Зуны шөнийн симфони
Гоё юмаа... Сахилгагүйтмээр, Салаа гэзгээ задгайлаад Сартай хөөцөлдөж сэлмээр Тунгалагхан шөнө вэ Мандалд нь хөвөх Бидний олон дүрсүүд Магад давтагдахгүйгээс Мартталаа саная гэж Бишгүй удаа ажлаа Намайг баярлуулах гэхдээ Лус дэндүү хичээжээ Намуухан шөнийн симфонид Соно удирдаач хийж байна Замаг хөл гижигдээд Загас сэрүүн дагана Дурлагсдын таашаалт чимээнд Дуу нэммээр Хайрлагсдын нууцхан бүжигтэй Хэмнэл нийлмээр Өвсөн дундах үүр лүү нь Өнгийж хэрэгт дурламаар Чишш... чимээгүй... Чичирсэн биес наалдана Эрээгүй ширтэх навчсын өмнө Эрхлэх эрх чөлөө... Зуны шөнөөс хөгжим сонстоод Гоё юмаа... 2012...Луу хэдэн өндөг гаргадаг юм болоо?
Цагаан хараацай. лууны эрэлд гарсан судалгааны тайлан2012-03-02 09:34:41
Энэхүү судалгааны үр дүн нь ямар нэгэн эрх ашиг, ямар нэгэн сенсааци, ямар нэгэн зорилгын шинжгүй. Энэхүү судалгаанд хамрагдсан болон судалгааг хийсэн этгээдүүд насанд хүрсэн, сэтгэцийн согоггүй, эрүүл гэдгийг бичигч өөрөө батлан даана. За олон зүйл дахин нуршилгүй өгүүлвээс: Усан луу жилийн мэндийг хүргэе. Энэ үгийг хаа сайгүй сонссоор лууны тухай бодол эрлийн шинжтэй болж эхлэх нь тэр ээ.Үлгэрт итгэдэг хүүхэд байхдаа үргэлж галаар тургидаг эсрэг талын баатар лу... Би чамд хайртайЧи: Мөнх цастын оройгоос мөнгөн цэцэг түүж Чинийхээ толгойг титэмлэнэ гэж амлаагүй ээ Амин гэрэлтийн үзүүрээс алтан туяа тасалж Амрагынхаа хүзүүг чимэглэе гэж аархаагүй ээ Гэхдээ чи минь: Мөнх цаст шиг удсан ч мөрийг минь түших Миний цорын ганц ханхүү байя гэж Алтан гэрэлтийн өмнө тангараг өгсөн Амраг янаг минь билээ Аальхан үрсийн минь эцэг билээ Арван хэдтэй насны минь Ариун сэтгэлийг эзэмдээд Асаж буй хэвээрээ Амьдрал холбосон чамайгаа Хорвоогийн хүүхэн бүрээс өмчилж Хосгүй жаргалаа хуваалцдагтаа би азтай Хоёргүй ганц сэтгэлийг минь өмчилсөндөө Хонгор минь чи азтай Хожмын ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдЛого тэмдэгтийн тухайmoon Брэнд ба Брэндингийн тухай DESIGN new new new new new setgegdel setgegdel singleness mother fixation horse.04 horse.03 horse.02 horse.01 composition two horse wind НайзуудDESIЦагаан хараацай |