FREE HAND

Зүгээр л зурсын

Бичсэн: DESI
15:40, 2009-09-27 .. Бичигдсэн: Миний бүтээл .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос


Зүгээр л гадаа сууж байгаад жирийн нэгэн өвөөг зурсын


БИ ЗОЛБИН ГӨЛӨГ

Бичсэн: DESI
15:42, 2009-09-26 .. 19 сэтгэгдлүүд .. Холбоос




Эзний гараас хоол горьдож дулаан хэвтэр сахиж дугжирхаас өөрийг мэдэхгүй нохой нэртэй амьтаны сүг би биш. Харин би Золгүй нэгэн ЗОЛБИН ГӨЛӨГ. Айлын хүүхдүүд дагаж шогшоод боов боорцогноос нь хуваалцана. Aаштай ээжийн саваа агсан аавын бакалнаас зодуурын амтыг мэдэрч ЗОЛБИН-гоороо цоллуулж ЖОВ-оороо хөөгдөнө.  ГАВ ГАВ Гэвч би гутраагүй ээ…….. ХАВ ХАВ …… Жингэрээ булаалдсан золбингуудаас би тэс өөр….. Олзны жаахан идшээ айлын банхарт булаалгаад ахиад л хайгаад шогшдог  ХАВ ХАВ…..

-Aваа ав новш минь олоод идэх ов байна хайгаад олох ухаан байна. ХАВ ХАВ

Олоод л зууна эргээд л шогшин...



Нисэх буудал

Бичсэн: DESI
19:16, 2009-09-21 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос






за ойрын үед нэг ийм ажилд баригдаад юм хийсэнгүй ээ



НАМАЙГ БИТГИЙ МУНХРУУЛ /намайг үгүй болтол үл төгсөнө . . . . /

Бичсэн: DESI
14:54, 2009-09-19 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

Хиртэйгээ зууралдаж бөөсөндөө баригдсан халтар банд минь бурханы ном мэддэг болж битгий бураад бай! Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж хүрч ирээд салаавч аваарай. Өдөр нь  эрх эргүүлж буян ярьж бузараас зугтаж алиалчаад орой нь баар хэсэж банзал шагайж явдаг чам шиг алиа салбадайгаас сургааль сонсох хэрэг үү ХУЦАНДАА ЧИ ….. БИТГИЙ ӨЛӨН ХУЦАЖ ХОНИН ЖОРООЛ ЗА…….

Хараал хэллээ гээд намайг тэр буг чөтгөр нь ирээд тогоонд чанаж тосонд шарах уу ХУЦВАА…  Буян номонд чинь сэтгэл байдаг болхоос хөрөнгө байдгүүм за юу. Хараал идсэн шавар бурханы чинь өмнө өвдөг сөгдөж өрөвдөлтэй царайлж суухуу ГОРЬДВОО…… ...



НАЙЗЫГ МИНЬ АЛААД НАДАА ЧАНААД ӨГЧИЖ............

Бичсэн: DESI
01:38, 2009-09-19 .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос


Гэрт хөдөөнөөс хүмүүс ирлээ бөөн мах шөл, ааруул хурууд гэрээр дүүрэн чансан махны үнэр хан хийнэ.

-За сайн байцгаана уу  Сайн явж ирвүү

-Сайн хүүхээ сайн сууж байв уу? За тэгээд ажил төрөл сайн биздээ .....

-Хөдөөнөөс хэзээ гараав .... /дүнгэр дүнгэр бля бля бля /

За сайхан адууны мах чаналаа миний хүү идээрээ гээд ээж маань таваг дүүрэн мах урд минь тавьлаа.

-Хөөх хаанаас адууны мах авсын

-Хөдөөнөөс ирсэн

Хм ямар сонин юм уул нь манай тэнд чинь адуу гаргаж болдоггүй цээртэй шүү дээ цаг өөрчилөгднөө гэж бас байхаа. 

Гэтэд гэнэтхэн хажуугаас наадах чин...



ЕР НЬ ЮУ БАЙГААМ БЭ?

Бичсэн: DESI
15:31, 2009-09-16 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

-ЮМ ЮУ БАЙНА .....

-ЮМГҮЙ ЭЭ ... ЮУ БАЙНА ..

ЮМГҮЙ ЭЭ .... ммммммм...... новш гэж дандаа л юмгүй юмгүй хм ямар балай нь ийм мэндэчилгээ зохиодог байнаа хараал ид......

Хадан дээрээ бичээстэй Хадаган дээрээ ерөөлтэй  миний ард түмний мэнд нь хүртэл ёр шүгэлчихсэн яасан их ядарч доройтоов дээ. Буугаад мордоход цайтай буцаад явхад цацалтай үддэг хөдөөгийн хэдэн айлын аргалын цэнхэр утааны амь нь хүртэл тасарч. Зэгс нь найгаж шувууд бүжсэн тунгалаг нуурын эрэг хатсан сайрнаас өөр харах үзмэргүй болжээ... Хан сарьдаг уулс нь хатсан хожуулнаас өөр чимэггүй, хөвч тайга гэдгийг үлгэр...



БИ ЯВЛАА.............

Бичсэн: DESI
18:34, 2009-09-12 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

 БИ...... ЭНЭ БАС Л БИ нэгэн бие хоёрдох ёсгүй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Алаг энэ дэлхийд хүний дансанд нэмэгдээд хорин хэдэн жил газар тамгалаж,  жаргал зовлон аль бүү мэд амьд сүг болон гэлдэрч явна. Хэрэндээ сайн хүн болох гэж хичнээн хичээгээд яаж ийж байгаад л муу нэр луу дансанд бүртгүүлнэ. Мунхаг төрсөний гай л байх гэж өөрийгөө хараахаас цаашгүй .... Хараал идсэн зовлон нь уу ....... Уудам  хэрнээ давчуу хорвоо ухаанд минь хичнээн ядмаг. Үнэхээр хорвоо ядмаг уу миний ухаан түүнээс цааш харахгүй сохор уу......??????????????????????????????????????? сая сая асуулт ....... Ух...



EMCHIIN OROO EMEGNELT BOGOOD INEEDMIIN JYJIG

Бичсэн: DESI
15:00, 2009-09-10 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
ЕОООХ нойр хүрээд байна жаахаан унтаад авий нээрээ та нар ч бас амарч байгаарай.
нээрээ эртээд ажил дээрээ хэдэн өдөр нойргүй суугаад тэгсэн чинь ухаан алдаж
унаад бөөн ОНИГОО болсон ш дээ. яаая естой том онигоо болсон доо нээрээ.

Түүх сөхвөл найз нөхөдтэйгээ нийлж навс буудалцаад (paint ball) амьдаараа COUNTER тоглож байгаад
багаа тайлцан мангуурч байтал хажуугаас тас буугаад явчдым даа. чих дүнгэнээд халуу дүүгээл толгой манараад явчихлаа хажууд байсан найз маань сумгүй буу гээд чамархайд тулгаж байгаад гохоо дарчихсан байлаа.  за тэгээд чихээр салхи сийгээд хэд хонолоо. Ажлаа хаячаад зугаал я...


Эр эмийн хооронд илжиг биш би жороолов.

Бичсэн: DESI
12:12, 2009-09-04 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүн тоож, нохой шиншихгүй царайгаа ядаж сармагчинтай ч болов төстэй болгох санаатай  үсчиний сандал дээр цомцойтол суугаад хэдэн хялгасаа хяргуулж суутал үсчин аниа уулаг алдан хөөх энэ чин ямар аймаар соривнууд вэ яацийн гэж хэрэгт дурлав. ( Соривнууд гэчижээ 3-4 хон л байгаашд ) Нэгийг нь багадаа гэрээ шатаагаад гэртэйгээ шатахдаа авсан шархнийх харин нөгөөх нь аймаар учиртай сорив доо ...........  Новшийн дурсамж сэргэв. Дөнгөж 8-р ангидаа ордог жил байлаа. Бэлтгэлийн заалнаас гараад хоёр хацуйгаа шууж тэмбүүтэй амьтан шиг алцаг алцаг алхаад атамааны харцаар хараад аймаар пээдгэр алхаж явла...


Аз жаргалаа хайж алмайрч яваа мангуу минь,,,,,,

Бичсэн: DESI
04:41, 2009-09-03 .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
 Хажуугаар нь хөглөрч хэвтдэг хараал идсэн жаргалыг хайж хэсч явдаг мангуу минь!!!!!!!!!!!! Хайж яваа жаргал чинь хамар доор чинь хөглөрч байдгыг хэлээд өгий л дөө. Хоосон толгойныхоо хоёр талд байгаа нүхээрээ сонсож бай даа. Адгийн хулайч шоронгийн нааран дээр арчаагүй нэгнээ эмэгчилж хэвтээд Атаман хүний жаргал эдэлнэ. Айл саахалтынхаа адуу малыг аймаг дамнуулан хөөчөөд хүний бараанаар гэлбэлзэн зугтааж хээрээр хэсдэг тэнүүлчин, эзгүй хээрийг шилийн эрийн жаргалд тооцож тэнэгтэнэ. Маяглах маягнаас өөр эрдэмгүй, царайнаас цааш цараагүй эрийн өвөр хэсч эдлүүлж явдаг, хүүхэн заягаа янхнаар цол...


{ Сүүлийн хуудас } { 17-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Лого тэмдэгтийн тухай
moon
Брэнд ба Брэндингийн тухай
DESIGN new new new new new
setgegdel
setgegdel
singleness
mother fixation
horse.04
horse.03
horse.02
horse.01
composition
two horse
wind

Найзууд

DESI
Цагаан хараацай