FREE HAND

Анхны захидлын эзэн

Бичсэн: Цагаан хараацай
15:25, 2010-10-19 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Цагийн саалтанд элэгдсэн
Цагаахан дурлалт аа
Жижгэлж эвхээд
Чагт тавьсан нууц
Үеийн чиний захидал
Үг үгээрээ дурсагдах нь
Инээх дуртай насны
Илгээсэн бэлэг үү
Чиггүй зүтгэлсэн
Шуугиант жилүүд
Чиний дүрийг арчсан нь
Гуниг таниагүй насандаа
Гудиггүй явсаных
Цагийн аяст мартагдахгүй
Цагаахан дурсамж аа






Бухимдлаа гарган бичлээ. "Утсан хүүхэлдэй"

Бичсэн: Цагаан хараацай
17:46, 2010-10-15 .. Бичигдсэн: эх орон .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос



Цаана наана нүүртэй
Цаг бусын түшмэдүүдийн
Цацсан будаа шиг гарын үсгүүд
Цаашдын замыг нь өнгөлнө
Бүхний өмнө үзүүлбэр тоглож
Би өглөгч гэж зарлан
Буянтан болж хишиг түгээж
Бусдын юмаар хүүдэгнэнэ
Хоногийн хоолны өглөгийн хариуд
хожмын амьдралыг нь устгана
Алтан аяга амлаад
Амсах усыг нь булаана
Хөгийн тэдгээр утсан хүүхэлдэйг
Зогсоох эрх бүгдэд байвч
Хайчаа тэд ашиглаж чадахгүй
Зоргоор нь дураар нь байлгасаар
Хуурагдсанаа мэдэхгүй тэднийг
Хөшигний ард тавлаж
Харийн эзэд цагаа хүлээж
Хууль батлуулж тоглолт хийсээр....
            үргэлжлэл бий




...


Гэртээ

Бичсэн: Цагаан хараацай
13:06, 2010-10-09 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Хаалгаараа орж ирээд
Хамаг багаа хуулж
Будаггүй, гоёлгүй
Бусдад таалагдах шалтгаангүй
Миний ахуй ертөнц
Энгийн байхад минь дурласан
Эр хүний тэвэрт
Эрхэлсэн аз жаргал
Энэ жинхэнэ би


Намар ирээд л

Бичсэн: Цагаан хараацай
21:50, 2010-10-02 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Жихүүцэж тэнгэр уйланхаараад л
Жим далдалж навчис хөглөрөөд л 
Цонхны цаанаас уйтгар даллаад л
Цадиггүй найрагч бүтэлгүй дурлалаа санагалзаад л
Шарласан навчсыг ч орхилгүй хүндэтгээд л
Шүлэглээд л ... намар гадна ирчихжээ

2010



Айлын бүсгүй

Бичсэн: Цагаан хараацай
22:44, 2010-09-30 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос


Хөхөл ижил уулсын дээрх
Нүүлэг бараан үүлс
Айлын бүсгүй сандруулна
Аргал бүтээлгэж тэвдүүлнэ
Хөхүүртэй айраг бараадсан
Нүүрмэг цагаан залуу
Айлын бүсгүйг дагуулан
Алаг нүд нь манантана
Хул азарга үүрсүүлсээр
Хар хүн нь айсуйг хараад
Айлын бүсгүй амсхийж
Айлчин залуу барсхийнэ

2010



Хайку-нөгөө өнцгөөс сенрю

Бичсэн: Цагаан хараацай
22:11, 2010-09-30 .. Бичигдсэн: Миний хайку .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

 Нэлээн их торгон мэдрэмж, ур чадвар, гүн ухаан шаарддаг том давааг сонгож өөрийгөө сорихоор шулуудаваа. Сонирхолтой гэж.


Би унтана
Чи ч унтана
Индэрийн үг ихэдсэнийх

* * * * * * * *
 Эцэнхий эмгэн
Тэнхээгээрээ уйллаа ч
Эрлэгийг уяраахгүй

* * * * * * * *
Надад чи атаархана
Чи илүү харагдана
Хүний араншин гэж

 * * * * * * * *
Гоо үзэсгэлэнг
Гивлүүрээр нуулаа ч
Гэрэлтэнэ

* * * * * *
Бүгд баярлаж дуусахад
Баглаан дундах цэцэг
Амь тавина

* * * * * * **

...


хайку

Бичсэн: Цагаан хараацай
21:06, 2010-09-29 .. Бичигдсэн: Миний хайку .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
        
          Нүүдэл

Жингийн араас шогших
Жингэрийн чинэрсэн сүүний өнгөтэй
Тоос талаар нэг

* * ** *


Хээр хонохуй

Одод тойрч нисэлдээд л
Өвс өвөрт бүлээцэн
Шүүдэр надад дурлачихсан


               Говь

Элс шаргихуй
Нарны аялгуу
Хөл өөд урсана


Жич: хамгийн сайн хайку маань ч магад



Хайрын тухайд

Бичсэн: Цагаан хараацай
23:52, 2010-09-28 .. Бичигдсэн: Миний хайку .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Хил, хууль байхгүй
Миний зүүдний оронд
Чи л байхгүй

     * * * *
Миний сэтгэл шиг
Цагаан хараацай
Үүл хайчлан ниссээр

 * * * * *
Үүлэн бор морь
Үүрээр эмээлтэйгээ
Зуны үдэш богинохон санж

  2010


Миний өврийн дэвтрээс

Бичсэн: Цагаан хараацай
21:57, 2010-09-28 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. Холбоос


Огт мэдэхгүйгээ
Олж хараагүйгээ
Би бичихгүй
Бусдын илүү сайн мэдэх
Хөх чонын тухай
Худал мэдэмхийрээд яахав
Багынхаа хөдсөн бойтогийг
Үнэрлээд нялхамсдагаа бичдэг
Сэрж мэдэрсэн бүхнээ буулгадаг
Сэтгэл минь нэхдэг болохоор
Би үзэг цаасанд шунадаг
Сэм сэмхэн шүлгээр ангаж
Би зүрхээ онгичдог

2010


За ингээд блогоо нээчихлээ. Цаг шөнө болсон тул ямар ч байсан блогоо албан ёсоор нээснээ зарлаад унтий даа.  Та бүхний эгнээнд орох гэж  өдөр судар тааруулж нэлээн зүтгэж байж чадлаа. Хууччуул сонсвол ч мушийна даа. Гэхдээ гэрээ босгоод авлаа. Цаашдаа туршлага суугаад  тансаг ордон болгоноо гэж боджийно. Хэн хүн шагайх биш тухлах дуртай тийм яруу тансаг орчин байлгах гэж мөрөөдөөд унтий даа. ...


{ Сүүлийн хуудас } { 15-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Лого тэмдэгтийн тухай
moon
Брэнд ба Брэндингийн тухай
DESIGN new new new new new
setgegdel
setgegdel
singleness
mother fixation
horse.04
horse.03
horse.02
horse.01
composition
two horse
wind

Найзууд

DESI
Цагаан хараацай