FREE HAND

Хайку. Эргэх 4-ийн тухай

Бичсэн: Цагаан хараацай
20:44, 2010-11-24 .. Бичигдсэн: Миний хайку .. Холбоос
õàйку




Хавар

Салхи үнсээд өнгөрнө
Сэтгэл хүртэл соёолно
Жаахан охин шиг саваагүй

* * * * * * * * *

Зун

Нойтон цэцэгс бөхөлзөж
Үртийн жаргалыг гайхуулахад
Үнэрт нь манарна

* * * * * * *
Намар

Дүүрэн байх гэж
Даяараа завгүй
Хулгана хөлөрчихсөн гүйлдэнэ

* * * * * * * * * *

Өвөл

Өвгөд үлгэр хөөрөхүй
Цас сонсохоор мэрийж
Чимээгүй нэвсийнэ

* * * * * * *

2010



Миний мэдэх Монгол /хайку/

Бичсэн: Цагаан хараацай
22:28, 2010-11-22 .. Бичигдсэн: Миний хайку .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос



Эх

Ангир цээжээ эгшээж
Үрээн хөхүүлэх эхэд
Үг  ч гоёдоно

* * * * * * * *


Монгол бүсгүй

Чиний явсан зүг
Сүү, сэтгэлээ өргөнө
Чилийсэн 3 жил

* * * * * * *

Монгол эр

Адууны тоосоор гангарсан
Хүдэр цээжит
Уулс оройлно

* * * * * * * *

Өвгөд

Атираат манхан
Нялхасын үнэрээр
Нурж уясана

* * * * * *

2010




Багш дор мөргөмүй буюу буюу анхны киноныхоо нээлтэнд зориулав.

Бичсэн: Цагаан хараацай
14:58, 2010-11-21 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос


Киноны зохиолч  П.Батсайхан ах киноны төгсгөлийг өөрчилж бичсэн өглөө
 

Энэ өдрийн зураг авалт нэлээн стресстэй байж дууссан ч амжилттай болсон шүү




энэ нөгөө миний анх тоглосон мартагдашгүй өдөр байлаа гэж.




Зураач Гамбаа ах, жүжигчин Дэмбээ ах, киноны зөвлөх Анилангийн /гол дүрийн/ зээ Шагж ах нартай хамт. Надад урам өгч сэтгэл санаагаар дэмжсэн ах нар минь шүү.



Цагаанхайрхан сумын уугуул иргэд гол дүрүүдтэй хамт. Голд нь драмын театрын жүжигчин Алтангэрэл, Энхтуяа нэг ангийн 2.
Зарим хүмүүс нь Эрдэнэтээс ирж олны хэсэгт тоглосон



Шилийн сайн эрд Чука ах /Алдарт уяач/ эрдэнэтээс ирж тоглосон. ж...


Тэр бүсгүйн тухай

Бичсэн: Цагаан хараацай
23:33, 2010-11-20 .. Бичигдсэн: Миний хайку .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос


Ховч шаазгай үг дайхад
Хайртыгаа хүлээсэн бүсгүй
Горьдлого залгина

* * * * * * *

Тэр бүсгүйн итгэл
Харганад зүүгдсэн
Хамхуул шиг. Яанам

* * * * * * *

Хөх чулууг уйлтал
Хөндийг нэгжиж харуулдана
Хөөрхөн Алгирмаа өтөлсөөр л

* * * * * * * *

Мартуулах л гэж
Хуучин туурин дээр
Шар цэцэг хүрээлнэм

* * * * * * * * *

Нулимс

Нуурын мандалд
Тольдохуйяа
Болор дусал бүрхэнэ


2010...


Урт оньсого /таагаарай/

Бичсэн: Цагаан хараацай
19:00, 2010-11-19 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос

Огт мэдэхгүй зам
Олноороо өмнө минь дэлгээстэй
Тэдгээр бүгд өөр ч
Тойрч бас буцах эрхгүй
Явсаар нэгэн хаалгаар гарахад
Дахиад л тэд угтаж
Давтагдсаар олон хаалгыг нээнэ
Эргээд харахад мөр минь
Энэ биендээ наалдаад
Зурайж байсан зам харин
Замхраад алга болсон байх
Би өөрийн мөр болгоноор
Биеэ халхалж бас ундаалаад
Дараагийн чигээ сонгож
Давших тэнхлээ олно
Инээгээд л уйтгарлаад л
Их олон замыг туулсаар
Ээлжит холын харгуй
Эртний түүх болж алдарна
Энэ аялал төгсөхөд
Эцсийн хаалгыг нээхэд
Хэн намайг дагуулж
Хаа хүрэхийг мэдэхгүй



...


Миний хайкуны "ертөнц"-өөс /нөгөө өнцгөөс/

Бичсэн: Цагаан хараацай
19:06, 2010-11-17 .. Бичигдсэн: Миний хайку .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
       
              Намар
Гашуун шар навч
Гунигтайгаар амь үйхэд
Нүцгэрсэн мод ажиггүй

* * * * * * * * *

          Хүрд

Цаг эргэхэд
Миний түүх
Чиний түүх болно

* * * * * * * *
          Гашуун

Ганган тогосонд дурлаад
Хэрээ тэсэхгүй үхэхэд
Ганган тогос гайхшрахаас хэтрэхгүй

* * * * * * * * * * *
           Гашуун

Талд солонго татав
Бүгд дуу алдан бахдав
Төдөлгүй мартагдав

* * * * * * * * *




...


Тэрс хүсэл

Бичсэн: Цагаан хараацай
19:04, 2010-11-16 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос


Хүсэл байгаад хясалтай
Хүний тарлан амьдралд
Хөлгөн ухаан зарж
Бэрсийн чинээ нүүхсэн
Хожил хардаг амьдралд
Хожим нэг гэмшихээргүй
Хэдэн нүүдлийн цаадахтай
Хос морьд шиг дүүхэлзмээр
Инээж гэмээнэ уйлж
Ижилгүй загнах хорвоотой
Исгэлэн насны аагаараа
Цодгор хүү шиг тулдаг даа
Учрал байгаад хагацалтай
Уйтгар дагасан өдрүүдийг
Цагаан хөлний тэмээ шиг
Уран "дуг"аар буцаахсан
Халзлаад ирсэн зовлонг
Хөндлөн тэргээрээ хаах
Хатуу чанга ноёны
Хариутай адил дарахсан
                
                  2010

...


Буйдхан цэнгээний газарт

Бичсэн: Цагаан хараацай
19:13, 2010-11-14 .. Бичигдсэн: Тэрлэсү .. Холбоос



Бүрий харуйн амгалан морилон ирэхэд
Буйдхан нэгэн зоогийн газарт шөнийг мартсан мэт дуу шуутай
Баян хоосон, бардам горьдмол зүсэн зүйлийн хүмүүс цугларчээ
Баар хэссэн бадарчин хүртэл ажилдаа хэдийн оржээ
Будмал охидын  анчин нүд гүймэл сүүмгэр
Бэлтэй нэгэн хараанд өртвөл яахаас ч буцахгүй
Бэлхүүс бөгсийг хаялан мишээж урин бүжнэ
Биесээс өрсөн эрсийг татахаар аргыг үзүүлнэ
хов хорыг хутгах түшээ нэрт эрхмүүд
Худал үнэнийг холин бурж балайрцгаана
Хөлчүү эр гэргий хүүхдээ умартаад
Хүйтэн өвчин тээгч торомгор нүдтэнд шүлэнгэтнэнэ
Харь хөгжмийн цоглог ая чих гижигдэн хадааж
Хөгшин залуугүй сэтгэл хөнгөрөн хөвө...


Эрхэмсэг гучин нас

Бичсэн: Цагаан хараацай
19:39, 2010-11-13 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Тэр бүсгүйг тас тас инээхэд
Тэсэхгүй хаа нэгтээ
Үзэмжит цэцэг дэлбээлдэг байхдаа
Тэр бүсгүйг гунигаа үдэж уйлахад
Тэсэлгүй нар ханьсаж
Үүлэн хөшгөө татдаг байхдаа
Тэр бүсгүйн харцанд торсон залуу
Тэвдэж бүдрээд улайдаг байхдаа
Тэгэвч эргэж заавал хардаг байхдаа
Тэр бүсгүй харин ажигч үгүй
Тэсэлгүй нэг инээх ч үгүй
Тортойгоо бариад гэрлүүгээ яаран алхдаг байхдаа
Тэнд... гучин хэдэн насанд минь
Тийм л бүсгүй байгаа даа

2004
...


Эндүүрэл

Бичсэн: Цагаан хараацай
21:00, 2010-11-12 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Төлөгчийн шидсэн
Хямдхан шооны буулт
Чиний сонголт байгаад яалтай
Төөрч ирсэн
Хувь заяаны тохуу
Чиний хань болвол үйлтэй
Согтуу улаачын
Даажинт айлдвар
Чиний оюуныг нүхэлж
Сохор сүсгээр дэнчин тавьж
Замаа заалгах
Чиний амьдрал уйтай




{ Сүүлийн хуудас } { 14-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Лого тэмдэгтийн тухай
moon
Брэнд ба Брэндингийн тухай
DESIGN new new new new new
setgegdel
setgegdel
singleness
mother fixation
horse.04
horse.03
horse.02
horse.01
composition
two horse
wind

Найзууд

DESI
Цагаан хараацай