FREE HAND | |
Хөх шүлэгСалхиан хүртэл аргадаж шүлэглэдэг найрагч Сайртай энгэрээ ч үлдээлгүй магтахад Жанцанноровын хуурын хөх аялгуу Жолоо цулбуургүй цээж өгсөж асахад Зүрхний урсгал хөг нийлэн цохилж Зөвхөн энэ нутагт төрсөн заяагаа адисладаг аа Хүлэг морьдынхоо хөх хомоолоор Хүж тан, хорын ерөндөг ч үүсгэж Хүй газраа ариутган шүүдэг Хэрсүү хөх хөгшидтэй миний Монголд Хорин тавтай эх орончдын омголон хөх сүнс Холхиос эргэж харьтаныг аюутган уухайлсаар Богд олон хайрхануудын хөх сүүдэр дор Бошиг хуулийг чандлах удган харуул моднууд Босоо бичиг шиг гээгдсэн ч үйгдэлгүй Бохир сэтгэлийг шийтгэн хөхийсөөр л. Огт оргүйн амгалан ид... Хөх шүлэгСалхиан хүртэл аргадаж шүлэглэдэг найрагч Сайртай энгэрээ ч үлдээлгүй магтахад Жанцанноровын хуурын хөх аялгуу Жолоо цулбуургүй цээж өгсөж асахад Зүрхний урсгал хөг нийлэн цохилж Зөвхөн энэ нутагт төрсөн заяагаа адисладаг аа Хүлэг морьдынхоо хөх хомоолоор Хүж тан, хорын ерөндөг ч үүсгэж Хүй газраа ариутган шүүдэг Хэрсүү хөх хөгшидтэй миний Монголд Хорин тавтай эх орончдын омголон хөх сүнс Холхиос эргэж харьтаныг аюутган уухайлсаар Богд олон хайрхануудын хөх сүүдэр дор Бошиг хуулийг чандлах удган харуул моднууд Босоо бичиг шиг гээгдсэн ч үйгдэлгүй Бохир сэтгэлийг шийтгэн хөхийсөөр л. Огт оргүйн амгалан и... 12-р сарын хайкуГанц цас халааслаад Гадна чинь ирээд дуудмаар Гайхуулахаа олж ядав би. * * * * * * * * * * Жижигхэн шувуу тонголзон Цасан дундаас үйрмэг ялгана Залуу зохиолч аятай * * * * * * * * * Тансаг цагаан хээгээр Дурлалын захиа илгээж Цонхон дээр минь өвөл зогсоно. 2010-12 Өвлийн үлгэрЧинадаас хун цагаан морьтон газар дайвалзуулж айсуй Хул шар хүүхэн мөлхөж сөгдөн угтав Цан хүйтэн дээлээ зочин тайлж Чимээгүй ноёрхол дунд гүнцэг барихаар тухлав Өвч хуяг дуулгаар нь гунигт бүсгүй гоёод Өдөн цагаан хөнжлөөр гэр юугаа хучаад Хурц оддын дор хайрын үлгэр шивнэсээр Хөлөгт баатартай гүн нойронд автав Найрсаг нар нэгэн өглөө ханзарсан хөнжлийн завсраар шагайхад Нялх яргуй өндийж тэд тийш явсан гээд Тэнгэр өөд биш доошоо заалаа Тэдний үр нь би хэмээн инээмсэглэлээ 2010 -12 ... Өвлийн үлгэрЧинадаас хун цагаан морьтон газар дайвалзуулж айсуй Хул шар хүүхэн мөлхөж сөгдөн угтав Цан хүйтэн дээлээ зочин тайлж Чимээгүй ноёрхол дунд гүнцэг барихаар тухлав Өвч хуяг дуулгаар нь гунигт бүсгүй гоёод Өдөн цагаан хөнжлөөр гэр юугаа чимээд Хурц оддын дунд хайрын үлгэр шивнэсээр Хүлэгт баатартай гүн нойронд автав Найрсаг нар нэгэн өглөө ханзарсан хөнжлийн завсраар шагайхад Нялх яргуй өндийж тэд тийш явсан гээд Тэнгэр өөд биш доошоо заалаа Тэдний үр би билээ хэмээн инээмсэглэлээ 2010-12 ... Зуурдын арал дээрээсГишгүүр алгасан Тэнд тэмтчих бодол Энд би байна... Намайг олж хараач Хашхиравч хариулт үгүй Тунь муут өвс Хөл өөд өсөхөд Түүнд ханьсаж Тансаг үгээ зөөнө Тунгалаг мэлмийт Нүцгэн бардамнал Намайг хараач гэсээр Зогсолтгүй бүжнэ Цэв цэнхэрт Асар дор чимээлж Зогсолтгүй дуудна Би энд байна... 2010 Чамдаа анх бичиж байсан шүлгүүдээсЦэцгийн дээд шүү би Эрвээхий цэцэг Рүү Эргэлдэн тэмүүлж Нисэх шиг Надруу ирээч Амтыг минь мэдрээч Дахин дахин шимлээ л Миний хайр уйсаахгүй Илбэдэж чамайг би Дэргэдээ үлдээнэ дээ Хайку. /Өдий цагийн шөнийн хайку ингэж төрөв өө./Хайку Тас харанхуйг хагалж Тал саран сүүтийхэд Хөгшин улиас хань татна * * * * * * * Одод асгарсан Тийм гүн шөнө Шүлэг ирнэ * * * * * * * Хөх салхи Цээж нэвтэлж сүлбээд Хөндий рүү одовоо * * * * * * * 2010-11-27 Өлзийтөд Андын тэмдэглэлийн дэвтэрт ийн бичиж байжээ.Анд минь Он цаг Орчин байдал Олон юм солигдлоо ч Одоогийнх шигээ байгаарай Өгсөж уруудсан ч Өнгө мөнгөтэй болсон ч Өөрчлөгдөлгүй Өөрөөрөө үлдээрэй найз минь Хорвоод хуурагдаж Хатууг үзлээ ч Хөөрхөн аашаа Хувиргалгүй ирээрэй Санаагаар унаж Хэдий гутарлаа ч Сэргэлэн зангаараа Хадтай туулаарай Сэнтий суудал Гуншин нэмэгдлээ ч Сайхан сэтгэлээ Гээлгүй яваарай Салан одлоо ч Сайн найз минь Эргээд надтайгаа Инээгээд уулзаарай 1998 Оюутан ахуйн найзуудаа дурсан шарласан тэмдэглэлийн дэвтэрээ нэг сөхөв өө ... Л.Нурланд зориулсан шүлэг
Нурлантай нэгэн арга хэмжээн дээр танилцсанаас хойш жил болжээ. Ингээд Нурлан дүүдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Хааяа нэг мсждэх, ярьдаг байснаа муудалцаад таг болцгоосон доо. Хэрвээ Нурлан чи үүнийг олж уншсан бол энэ шүлгийг аваарай. Гэхдээ чи ч нетээр тэнэдэггүй "хуучинсаг" хүн дээ хэхэ.
Гарцан дээр Ганган унаа хөлөглөж Гартаа янжуур хавчуулсан Булга сондор нь гялалзаж Будаг шунх нь зохьсон Гархин нүд нь алаглах Гайгуу царайлаг бүсгүй Улаан гэрэлтэй зэрэгцэн Ухаан санаа балартууж Хажууд ирээд зогсоход Халуун гэнэт нэмэгдэх шиг ээ Гялгар бүхэнд харц унагадаг Хэн х... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдЛого тэмдэгтийн тухайmoon Брэнд ба Брэндингийн тухай DESIGN new new new new new setgegdel setgegdel singleness mother fixation horse.04 horse.03 horse.02 horse.01 composition two horse wind НайзуудDESIЦагаан хараацай |