FREE HAND | |
ИтгэлХөнгөмсөг салхийг дагалаа ч явж үл чадах Хэцэн дээр тохоостой алчуур шиг миний сэтгэлийг Хорьж тогтоосон хавчаар нь чи болж Хөөрсөн дур хүслийг өөрийн номлолоор барина 2009 Номын сандНомын санд -1 Энд намайг сатааруулах Элбэг их амьдрал байна Сүнсээ аргамжиж удмаар Номын санд- 2 Шарласан хуудсан дундаас Цаг хугацааны түлхүүр гарна гэж Хэн мэдлээ Номын санд- 3 Зуун шөнийн ганцаардалд Зовж байхад Маркес доогтойгоор ажиглана Номын санд -4 Миний шимтэн унших Ном бүрийн зохиолч Намайг найзаа гэнэ 2011-01-03 Жич: АНУ-ын Конгрессын номын сан нь гоё юмаа ... Хандгайтад 2011-01-01нд
Хандгайтын цанын баазад амралтаар хүн хөл ихтэй байлаа
Чарганы түрээс хямд бүтэн өдөржин тоглоход 3000 төгрөг байсан нь хүүхдүүдэд зориулсан шинэ жилийн бэлэг гэлтэй Хүмүүс нэмэгдсээр нэмэгдсээр ... Амралтын өдрөө цээж дүүрэн цэнгэг агаараар уушгаа баярлуулаад утаатай УБ-руугаа буцаваа Блогчиддоо шинэ оны мэнд хүргэе.
Энэ цаг хугацаанд блог мндээ шинэ оноо угтан байгаа блогчиддоо шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Тун удахгүй он солигдох нь. өөрийн туйлын нэг хүслээ сайн шившээд баярын салюттэй хамт тэнгэр лүү илгээгээрэй. магад биелдэг гэсэн. Би ч бас итгээд хүслээ шившдэг. Биелдэг болохоор итгэдэг. Ирэх жилийн хүслийн илгээлт болж одоо ч бас нэгэн хүслээ шившихдээ би ганцаараа бус 4 үүлээ хамт хүсэх гэж байна. Энэ бол миний гэр бүл хайртай хань, 2 хөөрхөн үр минь. Харин охин минь унтчихлаа. Гэхдээ зүүдэндээ хүслээ бодож байгаа даа. Хүү минь морин хуураа тоглоод /би нэг дуу тоглоодох гээд үүрэгдчихсэн юм/...
ШийдвэрШигдээд л хэвтээд л байх Залхуурлыг залагч Буйдангаа гаргаж хаях минь Шимтээд л, гөлрөөд л байх Гажуудлыг уригч Телевизээ хага цохих минь Шимээд л тамшаалаад байх Хоосон баясгагч Дарсаа бүгдийг асгах минь Шийдлээ гүйцээ Би өөр хүн болно Маргааш 2010 /Маргаашад дуртайд зориулав/ Эрээвэр хураавар сенрюҮл таних Давалгаат далай шиг Гүн цэнхэр харцнаас Зугтаж эс чадаад час улайв * * * * * * * Үйлийн үр минь Хүний зовлон жаргал дунд Дэнсэлсээр, дэнсэлсээр Сэтгэл холбирох * * * * * * 2010-12-29 Миний оршихуйӨмнөхөн дэлгээтэй цагаан цаас Миний хязгааргүй оршихуй юм Захгүй холоос бодлоо шүүрдэж энд эмжихдээ Зарлиггүй вант улсын эзэн шиг Залуургүй хөлгийн ахмад шиг аяглах сайхан Өлгөөтэй цагны хэмнэлт дуу Миний хязгаарын хил юм Захгүй холоос харвасан оддыг түүн Зассан алмааз болгож Зам татуулан шигтгэж суух сайхан 2010 Арван тавны саран буюу /үнэнч хайрын дууль/Гилбэр хатны сүйжин гоёлд дарагдаагүй Гэзэгт эрийн ээрсэн харцанд унаагүй Гол нутаг алгасан хэлцэгдсэн Гоо үзэсгэлэнт байсиймаа Гүний хошуугаар шагшсан Цуутай хүүхэн гэсиймаа Эр гэсэн бүхэн харахаар Ээлж дараагүй ирдэг гэнэ Элдэв арга хэрэглэн Эхнэрээ болгохоор санаархдаг гэнэ Сайхныг нь харамлаагүй хэрнээ бурхан Сайн заяаг нь дутаав уу Санаа алдам гоо бүсгүй Санаашрах өвчин тусчээ Хажиг мал шиг болоод Хүнээс дөлдөг болсон гэнэ Харцны гал нь унтраад Хагас ухаантай болжээ Эмч домч илээч бариач Эдгээх аргаа баржээ Эрлэгт нь тушаах шинжтэй Эцэстээ гайхшаа тасарчээ Буг чөтгөртэй ч холбон Бузгай жийрхэх болцгоов Буу... Учиртай харцнууд /сенрю/Өвлийн харц Цас нэвсийчихэж Чамруу шидлэхсэн Инээдийг чинь сонсох гэж Хаврын харц Зүггүй салхи Хормой сөхөхөд Зэрвэс харсан залуу эг маг Зуны харц Хурдан тайч гэх шиг Хурц нар шарна Хаана нуугдах вэ Намрын харц Гүзээлзгэний шүүс Навчсыг норгох нь Шүлс асгарам 2010-12 НутагтааЦуцталаа эрсээр Намайг олчихсон нутгийн салхи Агьны үнэрээр нулимс арчиж угтахад Намхан хөх уулс минь Аавын буурьтай дүнхийж Наранд онгосон тал минь Цээжээ дэлгэж тослоо Хөх тогоруу шиг л Завхан голд өнждөгсөн Хөлбөрч эрхэлсэн Элсэн толгод хэвээрээ Үйрмэг цагаан чулуу Хөл гижигдэн гялтаганахад Хоёр настайнх шигээ Ход ход инээмээр 2010 ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдЛого тэмдэгтийн тухайmoon Брэнд ба Брэндингийн тухай DESIGN new new new new new setgegdel setgegdel singleness mother fixation horse.04 horse.03 horse.02 horse.01 composition two horse wind НайзуудDESIЦагаан хараацай |