FREE HAND

Мянган хаврын цэцэг

Бичсэн: Цагаан хараацай
18:54, 2011-02-26 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Зөрөг замаар бид зөрнө
Зөвхөн надад дурлахыг чинь
Зуун жил хүлээж
Зүсээ зуу хувиргалаа
Өөрийгөө танихгүй болтлоо
Өнгө нэмэн солигдлоо
Өдтэй жигүүртэй ч боллоо
Өөлөх юу ч үлдсэнгүй
Магадгүй мянган хавар өнгөрч
Мянган хаврын турш
Миний зүрх хэвээрээ
Мөнөөх л хүслээр цохилно
Гүн хөх харцаараа
Ганц удаа ширтэхийг л
Галзууртлаа хүлээсээр
Гал цог минь дуусахдаа
Эцсийн тэнхээгээ шавхаж
Энгийн нэг цэцэг боллоо
Эгшин зуур чиний харц
Эвийлж намайг шуналтай харав
Яг тэр л мөчийг мэдрэх гэж
Яргуй болж чиний зам дээр
Янаг минь мянган хавар
Яг ингэж би урганаа
         
               2011-02-23


...


Хар дарсан зүүд

Бичсэн: Цагаан хараацай
18:47, 2011-02-26 .. Бичигдсэн: эх орон .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Усан хөлтэй 
Ургамлын арьстай
Уулан толгойтой 
Урт савдаг
Үүрийн зүүдэнд
 Үглэн гомдоллов
Үг хэлцэж
Бид уйлалдав
Уурсаж хилэгнэн
Учирлаж явсан
Уг савдагын
Урт яриаг
Хөлс дааварлан
Хөл чичирч сонсов оо би
Хэвлий гэдсийг
Хуулж цоолж
Хөндсөн гэв
Хүйтэн гартан
Хөрөө сүхээр ч 
Тайрсан гэв
Цайны дээж 
Өргөдөг эх ховордоод
Цамаархаж
Хог хаядаг нь олдоод 
Цагнасан тэргүүтэн
Өөрийн эрхгүй доройтоод
Ширгэсэн усаа
Шургаж нуув
Шимгүй өвс
Ширэлдэж хөглөрөв
Арга тасрав
Аврал оройтов
Амь тавьж
Алсарч одохдоо
Сүүлчийн хайраа
Чамд үлдээе гэж
Сүү шиг чулуу
Савдаг атгуулав
 Биднийг уучил
Битгий яваач гэж
Сөгдөн орилов би
Сэтгэл өмрөв би...
Нулимс...


Дурлах сайхан

Бичсэн: Цагаан хараацай
18:38, 2011-02-08 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос


Тэвэрч үнсээгүй ч бодолдоо
Тэнгэрийн ханхүү нь болчхоод
Тэргэл саранд шүлэг шивнэдэг
Тийм л гэгээхэн хайр сайхан
Дх: Дурлах сайхан
Залуу халуун насандаа
Хайрлах сайхан
Дурлах сайхаан
Үерхэж дотносоогүй ч сэтгэлдээ
Үлгэрийн гүнж нь болчхоод
Үүрд хайрлана гэж мөрөөддөг
Үнэнч ариун хайр сайхан
Дахилт:
Зөрж өнгөрөхдөө ичимхийрч
Зүрхээн дараад алхдаг ч
Зүүд нойрондоо чамайгаа эрхлүүлдэг
Зүйрлэмгүй гэнэн хайр сайхан
Дх: Дурлах сайхан
Залуу халуун насандаа
Хайрлах сайхан
Дурлах сайхаан
Харц тулгарах бүртээ
Хайраа илчлэхээр зоригловч
Хэнэггүй инээсээр явдаг
Хэрсүү суугаагүй хайр сайхан
Дурлах сайхан

2011-02-08 П.Надалаа
Ха...


Манант

Бичсэн: Цагаан хараацай
18:10, 2011-02-01 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Тэртээх цэнхэр уулсыг ороон
Тэврэн нөмөрсөн манан сарнимтгай
Тэнгэрийн хаяанаас өндөлзөх наран
Тэднийг салгахаар яарах юун?
Түүнийг ажиглах харцыг ороон
Түмнийг эргэцүүлэх бодол сарнимтгай
Түүхий шүлэгнээс үнэртэх санаа
Төрж ядан яарах юун?
 
2005 он



Манант

Бичсэн: Цагаан хараацай
17:58, 2011-02-01 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

Тэртээх цэнхэр уулсыг ороон
Тэврэн нөмөрсөн манан сарнимтгай
Тэнгэрийн хаяанаас өндөлзөх наран
Тэднийг салгахаар яарах юун?
Түүнийг ажиглах харцыг ороон
Түмнийг эргэцүүлэх бодол сарнимтгай
Түүхий шүлэгнээс үнэртэх санаа
Төрж ядан яарах юун?

               2005



Чамайг харахаар

Бичсэн: Цагаан хараацай
20:00, 2011-01-23 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос

Би чамайг харахаас айж байна
Нүдэнд минь нүлимс дүүрээд ирэх вий
Нууц алдаж царай минь улайх вий
Цээжин дотор зүрх оволзохыг мэдчих вий
Чичирсэн хоолой сэтгэлийг бас илчлэх вий
Омголон бардам харц минь дальдрах вий
Охин миний сэтгэлийг уншчих вий
Би чамайг харахаас айж байна
Би чамайг харахаар яарч байна
Харц чинь намайг урьдын адил ээрэх вий
Хайртай шүү гээд гуйх вий
Хүлээсэн шүү гээд учирлах вий
Хөөрхөн шүү гээд өхөөрдөх вий
Зүрх чинь адилхан догдлох вий
Заяаны ханиа гээд мэдэх вий
Би чамайг харахаар яарч байна

               1994  П.  Надалаа

...


Хараал идсэн хотын тээвэр

Бичсэн: DESI
20:47, 2011-01-17 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Хараал идсэн хотын тээвэр Хотод хэдэн автобус, хэдэн чиглэлээр, хаанаас хаа хүртэл явдаг, хэдий орлоготой байдгыг би мэдэхгүй л дээ тэгсэн мөртлөө би нэг л зүйл мэднэ. Ойрд хотын зах бараадан хэдэн буудал газар хараалаа баржээ явсаар ямар ч их үрчлээ духанд минь нэмэгдээ вэ. Эхлээд ч яахуу таксидаж тансаглаад хэдэн өдөр гэлдэрлээ. Хэтэвчтэй зоос дундраад ирхээр өөрийн эрхгүй хармын сэтгэл хан хийж нусаа татан шүдээ зуун микронд чихэгдэж автобусанд алалдаваа хөөрхий. Үгүй тэгсэн чинь бүгд ийм байх гэсэн чинь үгүй юмаа хотийн зах, хотын төвийн автуус нэртэй төмөр лааз, өлөн хангүгтануудийн солг...


Ховор мэдээ /бас үнэн болсон явдал/

Бичсэн: Цагаан хараацай
18:42, 2011-01-09 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Дэлгээтэй сонины завсраас
Доожоогүй шумуул нисэхнээ
Дэрхийж цочоод би
Дэмий баахан хашхирахад
Цантсан цонхны цаадах
Цас сэрээд чихрав
Цавчиж устгая гээд
Цаас хуйлаад хөөцөлдөвөө
Миний аяглахыг дагаад 
Монголоор нэг цас хөдлөв

              2010-01



Эрээвэр хураавар бодрол /сенрю/

Бичсэн: Цагаан хараацай
19:46, 2011-01-07 .. Бичигдсэн: Миний хайку .. Холбоос



Ямбатан өтлөхөд
Хэн хайрлах
Шарилжийг тасдахыг л бодно

  * * * * **
    
Хуралдсан цөхрөлөө
Багтааж эс чадаад
Дэлхий шилгээнэ

 * * * * *
          
Арслангийн баасыг
Шилмэл бүтээл гэж
Тойрогсод шагшрана

* * * * * *
Өдөр тоохооргүй
Улаан даашинзат
Ялалтын туг шиг харагдана

* * * * * *



Итгэл

Бичсэн: Цагаан хараацай
19:04, 2011-01-04 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
                                                                                          Итгэл
Хөнгөмсөг салхийг дагалаа ч явж үл чадах
Хэцэн дээр тохоостой алчуур шиг миний сэтгэлийг
Хорьж тогтоосон хавчаар нь чи болж Хөөрсөн дур хүслийг өөрийн номлолоор барина

                                    2009           



{ Сүүлийн хуудас } { 11-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Лого тэмдэгтийн тухай
moon
Брэнд ба Брэндингийн тухай
DESIGN new new new new new
setgegdel
setgegdel
singleness
mother fixation
horse.04
horse.03
horse.02
horse.01
composition
two horse
wind

Найзууд

DESI
Цагаан хараацай