FREE HAND

Бадарчны гуталд магтаал өргөх нь

Бичсэн: Цагаан хараацай
20:37, 2011-04-15 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Зээ: Хэдэн өвлийг хамт туулж
Хэдэн ч уулсыг хамт оройлж
Хүлэг минь болж чи
Хүрэх газарт аваачихдаа
Хоол надаас нэхсэнгүй
Холдож зугатаж шантарсангүй
Хайрч холгож зовоосонгүй
Ханзарч урагдаж хаягдсангүй
Халуунд нь хөргөж
Хүйтэнд нь халааж
Хүний ханиас илүү
Хүсэл зорилгод үнэнч зүтгэсэн
Хөх саарал болтлоо
Хөлийг минь хамгаалсан
Хүдэр эрийн унаа болсон
Хүлэг морьны үнээр авсан
Хүүхний харцанд доошоо орох
Хүдрийн заарны үнэртэй ч
Хүчтэй бяртай эзнийхээ
Хийморийг илтгэх чанартай
Хүрээ хот газарт
Хүч тамирын зааланд
Хүсэл дурлалын болзоонд
Хүлээн авалтын үдэшлэгт
Хүчээр тайлагдаж гологддог ч
Хөдөө аян замын
Хөтөлбөр бэлтг...


Тунирхал

Бичсэн: Цагаан хараацай
20:10, 2011-04-15 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Нуур үүстэл байнга гардаггүй
Нулимс минь надад үнэтэй
Болор дуслынх нь тоогоор одод  унаж
Борооны цэнхэр үүлэнд нэмэр болон тогтдог
Аянгат ширүүн бороо хэсэгтээ мэлмэрэн асгарахад
Ариусч тэнгэр цэлмэдэг шиг
Гуниг гомдлоо сэгсэрч хөөгөөд
Гурав давхцуулж солонго татдаг
Нуугдах аргагүй сэтгэлийн толь
Нулимс минь надад үнэний үнэтэй

2011-03-22


...


Сар бидний нууц

Бичсэн: Цагаан хараацай
18:45, 2011-04-08 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Халтар дугуй саран
Ханьсаж дотноор ширтэнэ
Хагархай саарал үүлс
Хайш яайш хөвнө
Тэр үүлсийн мушгианд
Тээглэсэн зориг минь замхрана
Чичирч хэдэн одод
Чимээгүй мэндэлж дохино.
Чиний тухай бодохын зуурт
Чилсэн саран дайвалзаад
Хүний гунигт дуртай
Хууч зангаараа тодроно
Нэг харахнээ
Нэл саран дунд би...

2010 тэмдэглэлийн дэвтэрээсээ





Дахиал Онигоо зохиов

Бичсэн: DESI
18:00, 2011-04-06 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

 Гэнэт онигоо зохиож үзмээр санагдаад хэ хэ хэ

Багш хичээл орж байна

-Батаа бос. Чингэсын тухай ярь

Оюутан

-Багшаа хар чингэс үү? Шар чингэс үү ?

Гэтэл хажууд нь сууж байсан оюутан

-Хөөе хөгшөөн Морьтой нь дээр юм байна лээ



-Ааваа би таны хүүхэд мөн үү

-Мөн байлгүй яадын миний л хүүхэд шүү дээ чи чинь

-Тиймүү тэгсэн мөртлөө бид хоёр яагаад ийм өөр арьстай байгаан

-За байз бодоод байсан чинь .............. ер нь ээжээсээ асуу

 

-Манайд дандаа ирдэг Ах их баян бас ээж бид хоёрт их хайртай

-Тиймүү танай хамаатан юм уу

-Үгүү ээ тэр талаар хүнд ярьж болохгүй гэж ээж хэлсэн л...



хол нутгийн бэр

Бичсэн: Цагаан хараацай
20:04, 2011-03-30 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Хээрийн цэцгийн тоостой салхи чамайг таалж
Хэлбүүхэн чиний хацранд шингээд амжиж
Хээгүйхэн холын эрийг дагаж одсоных
Хэдэн ч жилийн энтээ нулимсаа нуугаа болдоо
Ижил бор хөвгүүддээ үйл эгнэх зууртаа
Ижийгээ хэд бодож утас зангируулах
Ирэх зуны хуртай хамт очихоо товлож
Их алсрах дурсамжаа үүрч түүгээ дээ
Цагаан зээрийн гүйцийг давсан
Цагаан гэрийн уяатай сэтгэл 
Цагийн хүрдэнд хэнд ч эргэх тавилан
Царайлаг хол нутгийн бэр
Өнжүүл өнжүүл сэтгэл ямархан байдаг бол
Өрөөлийн нутагт идээшдэг нь бүсгүй л заяа 
Өрхний оосор салхи дагаад явчихгүй шиг
Өрөвдөөд өөр яах ч билээ хүний л амьдралыг

201 -03-09
...


Говийн өвөл

Бичсэн: Цагаан хараацай
15:05, 2011-03-27 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Үзүүрсгэн сэгсгэр харгана
Үүрийн жиндээнд ажиггүй
Бөөн хоньд шиг нөмөртэй
Бөртөлзөнө, дун цагаанаар
Ээрмийн дунд эцэх
Эгэл богино бодлууд
Эцэстээ мартагдаад
Эгшиг аялгуу дагана
Ихэр өвгөн манхад
Их холоос даллана
Тос даасан балар замыг
Тодортол нь хүлээх үү?
Тэнгэрийн заадас руу зүглээтэй
Тэр бүдэг мөрийг дагаад
Он цагийн зогсоол дээрээс
Одохоосоо өмнө жаал амхийе


2008 он. өврийн дэвтэрээсээ.



...


ЯАДИЙН ЯАДИЙЙЙЙЙЙЙН БЭЭЭЭЭЭЭЭ ЯАДАГ ЮМ.....

Бичсэн: DESI
18:13, 2011-03-14 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр миний мэссэнжирт нэг ийм зүйл ирлээ Bembi kaka (11.03.08 4:31:50): Морин дэл дээр хийсч явсан эр хүн Машин тэргэнд хүүхэд шиг дурлаж Мал харахаараа айж зугатаадаг Маяг ихтэй монгол залууг өрөвдлөө Хүдэр чийрэг гартаа илд барьж явсан монгол эр хүн Хүүхэн шиг сүмбэн цагаан хуруутай болж Хуримын бөгж нь мултарч унахыг би үзлээ Өргөө цагаан гэрийнхээ хойморт Өлгий дотроо сүүл хөхөж өссөн эр хүн Өөх иддэггүй холестрин ихтэй гэж Өөлж маяглаж байхыг хараад үнэндээ би гутарлaа…..... Нэг иймэрхүү мануусийг доош нь хийсэн утгатай юм явуулж байхын Гэтэл хөөрхий залуус бид чинь хүүхнүүд та нарт...


JAPANESE RESTAURANT

Бичсэн: DESI
17:37, 2011-03-09 .. Бичигдсэн: INTERIOR DESIGN .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос


















 Зиак нэг иймэрхүү ажил дуусгаж өглөө дөө хэ хэ хэ хэ япон рестораны интерьер нэмж юу ч бичхүү дээ хэ хэ хэ х э


Бадарчны гуталд магтаал өргөх нь

Бичсэн: Цагаан хараацай
17:30, 2011-03-08 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Зээ: Хэдэн өвлийг хамт туулж
Хэдэн ч уулсыг хамт оройлж
Хүлэг минь болж чи
Хүрэх газарт аваачихдаа
Хоол надаас нэхсэнгүй
Холдож зугатаж шантарсангүй
Хайрч холгож зовоосонгүй
Ханзарч урагдаж хаягдасангүй
Халуунд нь хөргөж
Хүйтэнд нь халааж
Хүний ханиас илүү
Хүсэл зорилгод үнэнч зүтгэсэн
Хөх саарал болтлоо
Хөлийг минь хамгаалсан
Хүдэр эрийн унаа болсон
Хүлэг морьны үнээр авсан
Хүүхний харцанд доошоо орох
Хүдрийн заарны үнэртэй ч
Хүчтэй бяртай эзнийхээ
Хийморийг илтгэх чанартай
Хүрээ хот газарт
Хүч тамирын зааланд
Хүсэл дурлалын болзоонд
Хүлээн авалтын үдэшлэгт
Хүчээр тайлагдаж гологддог ч
Хөдөө аян замын
Хөтөлбөр бэлт...


Ханьдаа

Бичсэн: Цагаан хараацай
19:11, 2011-02-26 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Эцгийнхээ голомтыг бүтэн болгосон
Эр бор харцага минь
Ээжийнхээ сургаалаар ухаалаг өссөн
Эгэл Монгол залуу минь

Үрсийнхээ төлөө хамт зүтгээд
Үнэнч хайраар итгэл даагаад
Үүлтэй нартай тэнгэрийн дор
Үнэний үйлтэй яваа хань минь

Ханилсан нөхөддөө нэр алдаагүй
Харьтанд урваж тал засаагүй
Хатууд зөөлөн сэтгэлтэй
Ханхар монгол залуу минь

ДХ:Уул нутгаа шүтсэн
Удам угсаагаа даасан
Эрийн сайн эр шүү
Эцгийн сайн хүү шүү чи

2011-02-24  Ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе


...


{ Сүүлийн хуудас } { 10-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Лого тэмдэгтийн тухай
moon
Брэнд ба Брэндингийн тухай
DESIGN new new new new new
setgegdel
setgegdel
singleness
mother fixation
horse.04
horse.03
horse.02
horse.01
composition
two horse
wind

Найзууд

DESI
Цагаан хараацай